НИТХ дахь МАН-ын бүлэг: А.Баярыг хуулийн байгууллага болон МАН-ын бүх шатны хяналтын байгууллагад өгнө
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, 26 төлөөлөгч оролцон 65 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.
Хурлаар НИТХ-ын Ажлын албаны хэвийн үйл ажиллагааг хангах, хурлын ирцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Мөн НИТХ-ын дарга асан А.Баяр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлөөлөгчдийг гүтгэсэн асуудлыг шалгуулж, холбогдох хариуцлага тооцуулах хүсэлтийг МАН болон нийслэлийн МАН-ын Хяналтын ерөнхий хороонд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Уг албан бичигт МАН-ын бүлгийн 30 гаруй төлөөлөгч гарын үсэг зурсан байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.