Яармагийн авто замаас 312 дугаар сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина

Яармагийн авто замаас 312 дугаар сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Наадамчдын зам буюу Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312 дугаар сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барихаар төлөвлөсөн.

Тодруулбал, хоёр эгнээ бүхий 695 метр авто зам барих гүйцэтгэгчийг тавдугаар сарын 20-нд шалгаруулж, гэрээ байгуулснаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

d3d4a4146b2649958d1bc4da80a75fb5

9641495e89ba49d4a9cccb77bc1417ac

Энэ талаар НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Авто замын ажлын хүрээнд хоёр талдаа хоёр метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг барихаас гадна борооны ус зайлуулах шугамын ажлыг хийнэ. Тус авто замыг ашиглалтад оруулснаар 312 дугаар сургууль, цэцэрлэг рүү зорчиж буй иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой” гэлээ.

2baeeda32e1f49379a7e1975841a8b15

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.