Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авчээ

Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авчээ

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна.

Энэ онд “Гадаад даян” ХХК гэрээний дагуу нийт 91 ширхэг тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар 60 ширхэг тусгай зориулалтын техникийг нийлүүлээд байна.

815553755c3d4a5ea0ded02ea7d07b05

11375164b61c443c9268b98b04debfce

Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны А/115 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр нийт 40 ширхэг тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа.

Мөн машин механизмыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдөр хүлээн авсан тусгай зориулалтын техник хэрэгслүүдэд хайс, хашлага угаах төхөөрөмжтэй угаагч машин, авто помп болон бохир усны шугам угаалгын машин зэрэг шинэ техник хэрэгсэл нийлүүлсэн юм.

f86ee299af154798bda1b0ce6c3ea2bd

Дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч, хотын аж ахуйн ажилд ашиглана.

Үлдэгдэл 31 ширхэг техник, хэрэгслийг тавдугаар сард багтаан нийлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буйг онцлов.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.