Хяналт шалгалтын хуулийг шинэчилж, сонсголын үр дүнг ил тод болгоно
None
Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Сүүлийн жилүүдэд УИХ-аас олон нийтийн анхаарал татсан “Оюутолгой”, нүүрсний тээвэр, ногоон автобус, эмийн үнэ зэрэг асуудлаар нийт 10 гаруй сонсгол зохион байгуулсан ч тэдгээрийн үр дүн, гарсан шийдвэр, хэрэгжилтийн талаар олон нийтэд бүрэн, тодорхой мэдээлэл тогтмол хүрдэггүй байсан нь шүүмжлэл дагуулж иржээ.

Иймээс уг хуулийн төслийг шинэчлэн боловсруулснаар “үр дүнгийн сонсгол”-ын зохицуулалтыг бий болгож, сонсголын дараах шийдвэр, дүгнэлт болон хэрэгжилтийн явцыг олон нийтэд ил тод тайлагнах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьж байна.
Шинэ зохицуулалт хэрэгжсэнээр:
~Сонсголын үр дүнг тогтмол тайлагнах
~Шийдвэр, хэрэгжилтийг ил тод болгох
~Иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах
~Парламентын хяналтыг бодитой болгох нөхцөл бүрдэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.