🔴О.Саранчулуун: Одонгийн мөнгийг нөхөн олгох 27 мянган ээжийн долоон тэрбум төгрөг шаардлагатай байна

AI хөрвүүлсэн
🔴О.Саранчулуун: Одонгийн мөнгийг нөхөн олгох 27 мянган ээжийн долоон тэрбум төгрөг шаардлагатай байна

Улсын хэмжээнд одонгийн мөнгийг нөхөн олгох журамд хамрагдах 27 мянган ээж байна гэсэн судалгаа байгаа юм байна. "Энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүнд долоон тэрбум төгрөг шаардлагатай байгаа" талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун ярилаа.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Өнөөдөр ээжүүд ахуйн хүрээнд гарч буй ослын шалтгааныг нарийвчлан судлахгүйгээр, зөвхөн одон өгөх, эсэх тухай ярьж байгаа нь хэт явцуу, жижиг асуудал юм. Одоогоор 27 мянган ээжийн дунд хүлээлт байгааг бид ойлгож байгаа. Хэрвээ ажлын хэсгийн санал батлагдвал нэг удаа нөхөн олгох заалт хэрэгжинэ. Цаашид хүүхдийн эндэгдэл буурч байгаатай холбоотойгоор үүнд шаардагдах долоон тэрбум төгрөгийн төсөв багасах тооцоолол гарсан. Одоогоор эдгээр асуудлыг хэлэлцэж байна.

Батсуурь гишүүнтэй холбоотой асуудал, Хэрлэн гишүүнийг огцруулах бичигт гарын үсэг зурсан асуудлыг Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар хэлэлцэхээр хүлээгдэж байна. Одоогоор хороо хуралдаагүй, эцсийн шийдвэр гараагүй байна. Энэ талаар Ёс зүйн хорооны хуралдааны дараа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.