🔴А.Баяр: Манай НИТХ-ын төлөөлөгчид Х.Нямбаатарын заналхийлэлд байна
НИТХ-ын дарга А.Баяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатайг мэдэгдлээ.
НИТХ-ын дарга А.Баяр:
-Улс орны хөгжлийн үндэс нь эв нэгдэл, эх оронч үзэл байх ёстой. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд иргэд болон төлөөлөгчдийг хооронд нь хагалж, гүтгэн доромжлох ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна.
Хотын дарга Х.Нямбаатар бол далан худалч. Нийслэлд хэрэгжиж буй мега төслүүдийг "мега хулгай" болгосон. Мөн НИТХ-ын төлөөлөгчдийг заналхийлж, хууль бус үйлдэл хийхийг шаардаж байгаа. НИТХ-д нийгмийг сайн сайхан болгох зорилготой олон залуу байгаа. Тэд дарамт шахалтад орсон ч цаагуураа түүнийг дэмжиж, хууль бус үйлдлийн эсрэг эцсийг нь хүртэл тэмцэхийг уриалж байна.
Нийслэлийн төсөв огцом тэлж, өрийн хэмжээ нэмэгдэж байгаа энэ үед НИТХ хяналт тавихын тулд бодит мэдээллээр хангагдах ёстой. Энэ хүрээнд мега төслүүдийг шалгах ажлын хэсэг байгуулж, иргэдийн сонсголыг маргааш хийхээр болсон. Сонсголоор мега төслүүдийн санхүүжилтийн мэдээллийг ил тод болгож, хууль хяналтын байгууллага шалгахгүй байгаа асуудлуудыг иргэдийн хяналтад оруулна.
Хавар "Хангарьд" ордны гадаа болсон Баянзүрх дүүргийн иргэд, албан хаагчдын жагсаалыг хэн нэгний захиалга биш, харин татвар төлөгчдийн мөнгөөр тухайн дүүрэгт бүтээн байгуулалт хийхийг шаардсан иргэдийн төлөөллийн дуу хоолой байсан. НИТХ-ын тамгыг авч зугтсан гэх мэдээллийг үгүйсгэж, төрийн тамга хууль журмын дагуу байх ёстой газартаа хадгалагдаж байгаа гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.