Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ

Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр “Очир дагинас” ХХК-ын үйл ажиллагаатай танилцаж, хүнс үйлдвэрлэгч хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж байна.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеэ дагасан стандартуудыг хэрэгжүүлэх, мөрдлөг болгох, олон улсын нийтлэг практикт хэрэглэгдэж буй стандартыг нэвтрүүлэх зэрэг шинэчлэлийг бий болгох зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулсан. Тус хуулийн төслийг боловсруулан батлуулснаар үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнээ экспортлоход нөхцөл, шаардлагууд нь хөнгөрнө. Тиймээс стандарттай холбоотой хуулийн төсөлд анхаарлаа хандуулж буйгаа Шадар сайд Н.Номтойбаяр илэрхийллээ. 

39eeee4692a64981bf72e3c63e6ecce2

afc6dc1397c848c2b6354fd461f258e3

Монгол Улсад үйлдвэрлэж байгаа хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлах бус, бүс нутгийн болон олон улсын зах зээлд гаргах бодит боломжийг тодорхойлох шаардлагатай байна. Тиймээс чөлөөт бүсийг хоосон газар, эсвэл зөвхөн агуулахын хэлбэрээр үлдээх биш, харин бодит үйлдвэржилт, экспорт, хөрөнгө оруулалт болон ажлын байр бий болгох, эдийн засгийн идэвхтэй бүс болгох зорилготой байгаагаа Шадар сайд онцоллоо.

Өөрөөр хэлбэл, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, их хэмжээний валют урсдаг бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх боломжийг бий болгож, нөгөө талаас дотоодын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнээ чөлөөт бүсээр дамжуулан экспортлох боломжийн талаар хэлэлцэж байна. 

Хүнс боловсруулах үйлдвэрлэгчид чөлөөт бүсэд газар олголтын асуудлыг шийдвэрлэх, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг Монгол Улсад хүлээн зөвшөөрдөг байх зэрэг асуудлыг тавьж байна. 

Цаашид Монгол Улсын хувьд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг нь өсгөж, чөлөөт бүсээр дамжуулан гадаад зах зээлд гаргах ажлыг бодит үр дүнд хүргэхийг зорьж ажиллахаа илэрхийллээ. 

907f9a8803ce46d198c99f581275d30b

6b906374e5d644e1abd2878998cee8bf

dd7642736a93486fb608de62e3831a4d

712f99b8438c4ff6ac04cb6e6f6eb627

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.