“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар 25 орчим хувьтай үргэлжилж байна. Төслийн талбайд 1959 инженер, ажилтан, 167 техник, машин механизмтайгаар ажиллаж байна.

cb3f88610af2405b956d49fc823630b7

“Сэлбэ 20 минутын хот” төслийн хяналтын инженер Э.Баасан-Очир “Сэлбэ дэд төвийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок орон сууц барихаар төлөвлөснөөс 100 блокийн барилгын ажил үргэлжилж байна. Төслийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан ажиллах хүчийг нэмэгдүүлсэн. Одоогийн байдлаар төслийн талбайд 1959 инженер, ажилтан, 167 техник хэрэгсэлтэйгээр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Каркасын ажлыг наймдугаар сар гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Мөн төслийн нийт 158 га талбайн 37 хувийг ногоон байгууламж болгон тохижуулж, явган болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төслийн хүрээнд баригдах 113 блок орон сууцыг гурван үе шаттайгаар ашиглалтад оруулна. Эхний ээлжийн 40 блокийг 2027 оны тавдугаар сарын 31-нд ашиглалтад хүлээлгэн өгнө. Харин 2027 оны наймдугаар сарын 31-нд хоёрдугаар ээлжийн 40 блок, 2027 оны аравдугаар сарын 31-нд үлдсэн 33 блокийг ашиглалтад оруулснаар төслийг бүрэн дуусгана” гэв.

ffb02c56b1e9404fb29e5d584b8aed1f

1ccdc211f4d14f4d9deea03fe88c2bc5

0f6eee2422094a2ca298b8f7f03ea7ee

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.