Байлдагч нас барсан хэргийг шалгаж байна
Багануур дүүрэгт Хилийн цэргийн .. дугаар ангид алба хааж байсан цэрэг амь насаа алдсан гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ сарын 22-ны 07.50 цагт Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Харзтайн ам гэх газарт малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч боомилж нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн, шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.