Мал эмнэлгийн газрын дарга нарын мялзангийн вакцины хэрэг зургаан жил гацсаны эцэст Нийслэлийн прокурорт шилжлээ
Малын мялзан өвчний эсрэг зарцуулах төсвийн мөнгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд завшсан хэрэгт холбогдуулан тус газрын дарга асан Д.Түмэндэмбэрэл, Мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга асан З.Батсүх нарыг АТГ-аас 2021 онд саатуулж, хэргийг шалгаж эхэлсэн байдаг.
Хэргийг эргэн сануулбал, импортоор оруулж ирсэн мялзангийн вакциныг зах зээлийн үнийг хоёр дахин нэмэгдүүлж буюу тус бүр 130 төгрөгийн үнэ бүхий вакциныг 279 төгрөгөөр улсад шахаж дундаас нь 800 мянган ам.доллар завшсан хэрэг билээ. Уг хэрэг хууль шүүхийн байгууллага дээр зургаан жил гацсаны эцэст прокурорт шилжээд байна.
2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр АТГ-аас уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлээд буй юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.