Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүлжээ

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүлжээ

Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, нийслэлийн ерөнхий боловсролын 68 дугаар сургуулийн баруун талд Авто тээврийн үндэсний төвийн захиалгатай барилгын түр хашаа нь үерийн байгууламж, явган хүний болон дугуйн замыг хаасан зөрчилд иргэд гомдол гаргаснаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас тухайн байршилд ажиллаж, зөрчлийг 14 хоногт арилгуулах хугацаатай мэдэгдэл хүргүүлжээ.

8fa0a2f4762147d1953557ac123f3ac5

dfc9b19d3855483f96ff4644241cf1ce

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийтийн эзэмшлийн 100 гаруй метр зам талбайг хашаалж, үерийн бетонон даланг эвдэж, орц гарцыг хаасан гэх гомдол ирсэн. Тухайн орчимд үйл ажиллагаа явуулж байгаа Авто тээврийн үндэсний төвийн захиалгатай баригдаж буй барилгад шалгалтын ажиллагаа явуулж, 14 хоногт зөрчлийг арилгуулж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг хүргүүллээ” гэв.

a5cea14202e94959ba30ff0e74831133

Авто тээврийн үндэсний төвийн төслийн менежер Г.Ганбаяр “Төслийн талбайд 12 давхар оффисын барилга болон спорт цогцолборын барилгын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд авто замаас төслийн талбай руу шууд нэвтрэх боломжтой гүүр барихаар түр хашаа барьсан. Ингэхдээ ГУББГ болон бусад холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч, Баянзүрх дүүрэг болон 39 дүгээр хорооны Засаг дарга нарт мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн. График төлөвлөгөөний дагуу 21 хоногт нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхөөр төлөвлөж байсан. Харин уг албан шаардлагын дагуу үерийн байгууламж, явган хүний болон дугуйн замыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхээр боллоо” гэлээ. 

689fcadefde14cf694c99e1b899e3b55

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.