Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлжээ

Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлжээ

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Төслөөр нийт 85 нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 69 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа юм.

Энэ талаар УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Энэ онд иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг нийслэлд олноор хийхээр төлөвлөж буй. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Ногоон нуур орчмын 5.5 га газрыг хамрах тохижилтын ажлын зураг төслийн ажил бүрэн дууссан. Магадлалын ерөнхий дүгнэлт гарсны дараа тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн Гандан орчмын тохижилт, бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Эдгээр томоохон төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ” гэв.

acecd40e60a04bda9b158be85588ae0e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.