Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид нэгдмэл шийдвэр гаргаж, Д.Ихбаярыг НИТХ-ын даргад нэр дэвшүүллээ
НИТХ-ын XI ээлжит бус хуралдаан өчигдөр 17:00 цагт болж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцэн төлөөлөгчдийн 93 хувийн саналаар дэмжин баталлаа. Тус хуралдаанд 45 төлөөлөгчөөс 32 нь оролцож, ирц 75.5 хувьтай бүрдсэн бол хоёр төлөөлөгч гадаад томилолттой байв.
Хуралдааны үеэр улс төрийн аливаа зөрчил, талцал үүсээгүй бөгөөд НИТХ дахь МАН-ын бүлэг, нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид нэгдсэн байр суурьтай ажилласан байна.
Ээлжит бус хуралдаан завсарласны дараа нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид НИТХ-ын даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүлэхээр санал нэгдэж, улмаар уг нэр дэвшигчийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэжээ. Энэ хүрээнд НИТХ-ын ээлжит хуралдааныг тодорхойгүй хугацаанд завсарлуулсан байна.
Мөн төлөөлөгчид НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Сандагсүрэнг сонгосон нь намын дотоод зохион байгуулалт тогтвортой, ойлголцолтой байгааг харуулж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.