НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд өнөөдөр 10:00 цагт эхлэх товтой байсан. Хуралдаанаар “Туулын хурдны зам” төсөл зэрэг нийт 22 асуудлыг хэлэлцэхээр товлосон. Тэгвэл Ардчилсан намын бүлгээс хойшлуулах хүсэлт гаргасны дагуу хуралдааныг түр хойшлуулсан тухай НИТХ-ын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн.

АН хэлэлцэх асуудлын жагсаалтаас зөвхөн Туулын хурдны замын асуудлыг хасах санал гаргасан бөгөөд хурлыг хойшлуулах санал гаргаагүй тул бусад тулгамдсан асуудлаа хэлэлцэх ёстой гэж үзэн МАН-ын бүлгийн төлөөлөгчид хуралдааныг товлосон цагт нь эхлүүлэхийг шаардсан. 

Улмаар НИТХ-ын XI ээлжит бус хуралдаан 17:00 цагт эхэлж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 93 хувийн саналаар дэмжиж, НИТХ-ын XI ээлжит бус хуралдаан түр завсарлалаа. НИТХ-ын дарга А.Баярыг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, хууль журмын дагуу ажлаа явуулаагүй гэж төлөөлөгчид дүгнэжээ.

90963c36197d4413bff10e79b2849821

b6bac1cd332a4b80978fcda552fefac8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.