Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна

Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар болон Хотын орлогч Т.Даваадалай нарыг 48 цагийн хугацаатай АТГ-аас баривчилсантай холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар мэдэгдэл гаргажээ. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: 
-Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь, Т.Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд 48 цагаар баривчилсан байх юм.
 
Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь хоёр арга бий.
1. Намын хурлаар
2. Хонгилоор
Мэдээж хоёрдохыг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга. Үүр шөнийн баривчилгааны мэдээг Ts.Uyanga тэргүүтэй төрийн төв хэвлэлүүд цаг алдалгүй мэдээлэх юм. Бүгд Туулын замыг эсэргүүцсэн бригадууд гэжээ. 
Хотын даргын үзэж буйгаар Т.Даваадалайг 48 цаг саатуулсныг "Хүн нь байвал хэрэг нь олдоно. Хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна" гэж үзэхэд хүргэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.