УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга С.Бямбацогтын анхны орон нутгийн томилолт Ховд аймгаас эхэлж байна.

Тэрээр Чандмань сумын зон олонтой уулзаж, нутаг орны ажил амьдрал, иргэдийн ахуй байдал, хаваржилт, төл хүлээн авалт гээд олон асуудлаар дэлгэрэнгүй ярилцжээ. Өнгөрөгч 2025 онд сумын маань 100 жилийн ой тохиож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ. Мал сүргийн тоо толгой, нэг хүнд ноогдох малын тоогоор аймагтаа тэргүүлж буй Чандмань сумын ажилсаг ард иргэд, малчид хүлээн авах төлийнхөө 90 гаруй хувийг хорогдолгүй сайн хүлээж авчээ.

Цаашид парламентын засаглалыг бэхжүүлэх, гишүүдийн ёс зүй, бүтээмжийг сайжруулах аливааг улс орны, бүс нутгийн, дэлхий дахины хэмжээнд далайцтай бодож хийж хэрэгжүүлэх, үүрэг, хариуцлагаа чандлан ажиллахыг иргэд малчид УИХ-ын дарга С.Бямбацогтод захижээ.

edc56f777cf3470cbb18a8da6dd801f1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.