Дуучин Б.Амархүү: Хүний мууг үзэж хүнд гай болох хүсэл надад огтхон байхгүй тул орхиё доо
Дуучин Б.Амархүү 21 аймгийг тойрсон аялан тоглолт хийх үеэр Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр "Хар тамхичинд цаг гаргаж өгсөн театрын удирдлагуудад хариуцлага тооцуулна" хэмээн мэдэгдэж цахим орчинд талцал үүсгээд байгаа. Тэгвэл тус асуудалд "Хүний муу үзэж, хүнд гай болох хүсэл надад огтхон ч байхгүй тул энэ асуудлыг орхиё доо" гэж дуучин Б.Амархүү өөрийн сошиал хуудастаа бичжээ.
Дуучин Б.Амархүү:
За миний бодол ! Увсын театрын асуудал ингэж их газар авна гэж огтхон бодсонгүй. Увсын ард иргэдэд би талархаж баярлаж хайрлаж явдгаа илэрхийлье ээ. Энэ Засаг даргын орлогч Анхбаяр гэдэг залууд гомдоллоод юунд ч хүрэх вэ дээ гэж бодож байна. Гэхдээ цаашид энэ залуу ахиж битгий ийм үйлдэл гаргаасай гэж хүсэж зөвлөж байна.
Хүний мууг үзэж хүнд гай болох хүсэл надад огтхон байхгүй тул орхиё доо.
Увсын театрын ажилчид илүү их соён гэгээрүүлэх илүү их сэтгэл гаргаж ажиллаарай гэж хүсье ээ. Амжилт Хүсье ээ.!
Хүндэтгэсэн Б. Амархүү гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.