Таван шарын авто замыг хэсэгчлэн хааж байна
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барина. Энэ ажлын хүрээнд Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг өнөөдөр 08:00 цагаас хэсэгчлэн хаажээ.
Тус авто замыг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цагт нээнэ. Тухайн хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна. Жолооч та бүхэн байршуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, Замын хөдөлгөөний дүрмийг сахиж, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчоорой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.