Олон нийтийн цагдаа нарыг сургалтад хамруулжээ

Олон нийтийн цагдаа нарыг сургалтад хамруулжээ
 
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналтыг цагдаагийн албан хаагч болон олон нийтийн цагдаа нар хамтран ажиллах шийдвэр гаргажээ. 
1b96351f5a76494bb6e6a325c24bce1c
 
Улмаар Бага тойруу дотор 86 байршилд 185 алба хаагя хяналт тавьж ажиллах юм. Энэ ажлын хүрээнд нэг цагдаагийн албан хаагч, нэг олон нийтийн цагдаа гэсэн зохион байгуулалттайгаар хяналт тавих юм. Олон нийтийн цагдаа нарыг замын хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах, авто замын баруун талын хөвөөгөөр зорчихыг зөвлөх, ямар тохиолдолд скүүтер, мопедыг явган хүний замаас гаргах, 16 наснаас доош хүүхдүүдийг скүүтер, мопед унахгүй байхыг зөвлөх, шаардах зэрэг ажлын үүргийг танилцуулж, сургалтад хамруулжээ. 
3f407d9533e845f4b527f3abfbfbfa5e
bbf1b8015df7447191a33daeda0241c1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.