🔴 Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг 56.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ

🔴 Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг 56.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж УИХ-д өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад өнөөдрийн хуралдаанд оролцсон 101 гишүүний 55 нь буюу 56.4 хувь цааш хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

Уг хуулийг парламентаар хэлэлцэж эхлэх үед буюу өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авсан. Өнөөдөр мөн завсарлага авахыг хүссэн ч УИХ-ын дарга зөвшөөрсөнгүй. Санал хураалтын өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийллээ. 

Санал хураалтын явцыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

Тэрбээр, Бид тал талаас нь уг хуулийн үр дагаварын талаар удаа дараа ярилцсан. Нэгдсэн байр суурь бол хуулийн зарим заалт Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэлэлцэх эсэхийг дэмжээд явц дунд засах байр суурийг зарим гишүүн илэрхийлсэн. Хэмжиж болохгүй ёс зүй гэдгээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нь ард түмний төлөөллийн мандатыг улс төрийн шүүхээр хэлэлцэх хаалгыг нээж байгаа тул хэлэлцүүлгийн явцад засах боломжгүй гэж байр сууриа илэрхийлсэн гишүүн олон байлаа. АН-ын үндсэн үзэл баримтлал нь тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг үндэслэн, ардчилсан ёс, парламентын засаглалыг бэхжүүлэх, дархлааг хангах гэдэг гэв. 

Санал хураалтын үеэр энэхүү санал хураалтыг эсэргүүцэж байгаа гишүүд үгээ хэлсээр байсан ч тэдэнд боломж олгосонгүй. Тэд УИХ-ын даргыг манифуляц хийж байна хэмээн шүүмжилж байв. УИХ-ын дарга С.Бямбацогт "Хуулийн төслийг хэлэлцэх явцад засаж сайжруулах боломж бий. Бид парламентаараа хуулийн төслийг батлах эсэхийг шийддэг шүү дээ" гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

jOyunbileg 1 цаг, 20 минут
Eronhiilogch Hvrelsvhiin ergvvlen tatah huuliig batalah zow shv vlger jishee es zvitei bh n tord chuhal bn shv hariutslagiig mash sain toots hvkeelge eniig ard irged mash ih demjij bn