🔴 А.Ундраа: Үндэсний эвсэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэрэгжүүлэх арга замтай нь санал нийлэхгүй байгаа
УИХ дахь Үндэсний эвслээс мэдээлэл хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн А.Ундраа “Үндэсний эвсэл нэгдэж буй улс төрийн намуудтайгаа зөвлөлдөж байр сууриа тодорхой болгосон. Бид энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гишүүд хуралдаанд идэвхтэй оролцох, байр сууриа тодорхой илэрхийлэх, ажилдаа хариуцлагатай хандах, ёсзүйтэй байхыг дэмжиж байна. Харин хэрэгжүүлэх арга замтай нь санал нийлэхгүй байгаа. Гуравдугаар сарын 9-нд хууль өргөн баригдсанаас хойш энэ байр сууриа илэрхийлж байгаа" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.