"Дэлхийн хуримтлалын өдөр" аяны хаалт боллоо
Хадгаламжийн даатгалын корпораци, Монголбанк, Боловсролын ерөнхий газар, Монголын банкны холбоо болон арилжааны банкнууд хамтран 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал “Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяныг “Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе” уриан дор амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн хувьд тус аяны хаалтын үйл ажиллагааг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулав. Хадгаламжийн даатгалын корпорациас “Дэлхийн хуримтлалын аян-2025”-ыг тохиолдуулан нийт 1000 гаруй хүүхэд, залууст хадгаламж, хуримтлалын ач холбогдлын талаарх сургалт зохион байгуулж, мөн "Kahoot" тэмцээнд амжилттай оролцсон нийт 60 ахлах ангийн сурагчдад “Хадгаламжийн эрхийн бичиг” гардууллаа.
Зургийн цомог
×
1 / 3
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.