СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-15

🔴 Б.Найдалаа: 14 мега төслийг эхэнд байгаа Богд уулыг нүхэлж зам тавих шаардлага байна уу?

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
7 цагийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

-Миний хувьд 2-3 анхаарах зүйл байна гэж харлаа. Ер нь бол байдаг л зорилтууд орж ирсэн. . Яг хэдэн хувиар бууруулах, хаанаас албан тушаал цөөлөх вэ гэхээр нарийн тодорхой тоо хэлэхгүй байна. Тодорхой баймаар байна. 2026.12.31 гэхэд цөөлөх есөн хувь хаанаас буурах вэ, одоо хэдэн төрийн албан хаагч байна вэ гэхээр хариултгүй. Би мэдэх гээд байгаадаа биш иргэдэд мэдээлэл хүргэмээр байгаа юм. 

Хоёрдугаарт, 14 мега төсөл. Өнгөрсөн жил мега төслийг баталснаас хойш дэлхийн эдийн засаг өөрчлөгдсөн. Дагаад . Жишээ нь, хиймэл дагуул яг хэрэгтэй юу. Яг хэрэгтэй гэвэл хамгийн эхэнд хийх ажил мөн үү. Мөн Богд уулыг тэр их зардлаар богино хугацаанд нүхлэх нь зөв үү. Тойруулаад зам тавьчихвал эдийн засгийн тооцоолол талаасаа амар юм биш үү. Богдхан гээд сүсэг бишрэл хүндэтгэл талаасаа, тунелийн байнгын асаргааг бодсон ч гэсэн эхэндээ байх нь зөв үү. Төсөв мөнгө дутвал энэ мэт төслийг хасах юм уу хойшлуулмаар байгаа юм.

. Иргэдэд эмнэлэг сургууль хэрэгтэй болохоос Богд уул нүхлэх нь тэр бүр  хэрэггүй. Монгол улсад нэг ангид 70-80 хүүхэд суудаг асуудал байж болох уу. Төсвийг бусад хэсгээс хасаад сургууль баримаар байгаа юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.