Дуучин Г.Энэрэл: Ээж нь үргэлж над руу хутга барьж дайрдаг байсан. О.Тананы шаардсан мөнгийг тухай бүр шилжүүлж ирсэн
О.Танан гэх эмэгтэй өөрийн цахим хуудсаар дамжуулан "Опозит" хамтлагийн дуучин Г.Энэрэлд олон жилийн хугацаанд удаа дараа хүчирхийлүүлж, хүнд гэмтэл авсан хэмээн мэдэгдсэн. Тэгвэл тус асуудалд холбогдсон дуучин Г.Энэрэл дараах тайлбар болон дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
Дуучин Г.Энэрэл:
-Хувийн амьдралаа дэлгэн нийгмийн стрессд нэмэр болж урт зүйл бичиж та бүхнийг чилээж байгаадаа хүлцэл өчье.
Миний бие О. Танантай 2017 онд танилцаж, 2019–2024 оны хооронд үерхэж байсан. Тухайн үед миний харилцдаг байсан охины нэрийг барьж намайг нэг газар дуудаж, очсон чинь тэр охин байгаагүй, оронд нь танихгүй 2 охин зогсож байсны нэг нь Танан байсан. Анх тэгж танилцаж байсан. Тэр цагаас хойш шөнө манай гэрт хүмүүс архи уугаад байна, би айгаад байна гэх зэргээр дуудахад нь би баатар болох гээд очоод тэгээд шөнөжин гэртээ орохгүй өглөө болдог байсан. Ор гэхээр ордоггүй байсан. Гэрт нь хэн ч архи уудаггүй байсан байна лээ. Үүнээс хойш уулздаг болсон. Тухайн үед хүмүүс чи наад охиноо мэдэхгүй л байна даа гэж сануулдаг байсан. 2018 онд жирэмсэн болсон гэж надад хэлсэн ба тухайн үед түүнийг надаас өөр хүнтэй харилцаатай гэдгийг мэдээд би хариуцлагатай хандахгүй гэдгээ хэлсэн. Түүнээс болж өмгөөлөгч Батбаяр агсаны охин Ариунзаяатай (тухайн үед найз нь байсан) нийлж аавынх нь холбоотой мэдээллийн саятуудаар худал мэдээлэл болох паарнаас хүлж, хар тамхи хэрэглүүлж, хүчирхийлдэг гэсэн худал мэдээлэл цацаж эхэлсэн. Үүнээс хойш би хүчирхийлэгч гэдэг нэртэй амьдарч байна. Би айлын охины мууг үзэхийг хүсээгүй. Ирээдүй байгаа цааш амьдарна. Хүмүүс битгий муугаар хараасай гэсэндээ өөрийгөө өмөөрдөггүй байсан.
Би өөрийгөө Тананг өөрчилж чадна гэж бодож байсан. Надтай үерхэж байх хугацаандаа надтай үерхээгүй юм шиг гадуур залуучуудтай уулзаж, архидаж явдаг байсан. Тэгээд за үерхээгүй юм байна гээд өөр хүмүүстэй уулзахаар хэрүүл болгож миний эд хэрэгсэл, дуу бичлэгийн төхөөрөмжүүдийг маань эвдэлж гэмтээж, 15 оноос 20 он хүртэл хийсэн дуунуудаа хадгалж байсан зөөврийн хард дискийг маань түмпэнтэй ус руу дүрээд 6 давхрын цонхоор шидсэн. Би орцны үүдэнд гараад хартал юу ч үгүй хагарсан байсан. Дотор нь уран бүтээлүүд байсан. Одоо хүртэл бодохоор миний дотор харлаад байдаг. Тэгээд эмэгтэй болохоор худлаа уйлаад л эрэгтэйгийн буруу болдог доо.
2019 онд гарсан маргаантай асуудлын хувьд тухайн үед бид хамтран амьдарч байсан бөгөөд О.Танан амиа хорлох оролдлого хийж, 3 давхрын цонхоор үсрэх, хутга ашиглан өөртөө гэмтэл учруулахыг завдах, над руу барьж дайрах зэрэг оролдлогуудыг хийсэн. Үүнийг таслан зогсоох зорилгоор би хутгыг гараас нь авч, цонхны тавцангаас холдуулах үүднээс өргөн буйдан руу түлхэх үед санамсаргүй байдлаар буйдангийн хатуу хэсэгт мөргөлдөж эгэм нь гэмтсэн. Уг асуудлаар БГД-ийн цагдаагийн байгууллагад шалгагдсан бөгөөд О.Танан өөрийн хүсэлтээр гомдлоо эргүүлэн татсан. Үүнээс хойш энэ асуудлаар үргэлж шантаачилдаг болсон. 19 онд ээжтэйгээ намайг нарны замын Миний Зах сүлжээ дэлгүүрийн гадаа зодсон. Эмэгтэй хүнд гар хүрэхгүй гээд газар унан зодуулж байхад толгойг минь цементтэй хавсран дэвсэлж, дэлгүүрээс дөнгөж аваад машинд байсан хайруулын тавгаар зодсон. Ээж нь үргэлж над руу хутга барьж дайрдаг байсан ба нэг удаа бид 2 унтаж байхад өрөө рүү орж ирж заазуураар намайг цавчиж нуруу гэмтээж байсан. Мөн Танан нэг өдөр гэртээ орж ирсэн чинь гэрийн бүх юмыг, миний юмнуудыг шалаар буулгаж тараагаад гэрийн шалан дээр баас бас цустай даамсаг байсан.
Эхлээд би хөдөлгөөнгүй зодуулдаг байсан. Дараа нь би өөрийгөө хамгаалдаг болсон. Өөрийгөө хамгаалсан үйлдлүүд маань эмэгтэй хүнийг гэмтээсэн болж хувирдаг. Салъя гэхээр амиа хорлолоо гэж байнга айлгана. Тэр байшингийн дээвэр дээр байна, ийм эм уулаа, хоолойгоо боолоо, гараа зүслээ. Бас уулзахаар гаран дээрээ баахан приткээр зүсчихсэн байдаг байсан. Иймэрхүү асуудлаар цагдаа руу залган дуудлага өгөхөд цагдаа нар эрэгтэй хүнийг хамгаалдаггүй. Наад асуудал тариад байгаа хүнтэйгээ ямар холбоотой вэ гэж асуухад үерхдэг найз охин маань гээд хэлэхээр чи өөрийгөө хүчирхийлэгч болтлоо цагдаа битгий дууд гэж байгаа юм шиг, гэмтэл гараагүй бол очихгүй гэдэг. Эрэгтэй хүн залгахаар.
2022 онд О. Танан шөнийн цагаар над руу удаа дараа холбогдож, очиж авахыг шаардсаны дагуу очиход Корпорейт зочид буудалд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай эрэгтэй хүнтэй хамт байсан. Тэр үед бид хоёр муудалцан Танан пивоны шилээр миний толгой хэсэгт цохих үед би гараараа хамгаалж чигчий хурууны шөрмөс тасалсан, (одоо миний чигчий хуруу хөдөлдөггүй) мөн би бас согтуу уураа барьж чадахгүй цохьсон нь үнэн. Харин Тананд эрүүл мэндийн ноцтой хохирол учирсан талаар эргэлзэж байна. Бид 2 хамтдаа гэмтэл орж миний хурууг боолгосон.
2023 оны хэргүүд бол үнэхээр мэдэх юм алга. Иймэрхүү зүйлс болох нь энгийн үзэгдэл болсон байсан миний хувьд. 7 хоногт дор хаяж гэрт 2-3 удаа согтуу ирж агсан тавьж О.Танан өөрөө биеийн болон сэтгэл санааний хүчирхийлэл үйлддэг байсан. Намайг шөнө унтуулж амраадаггүй байсан. Би түүнээс зугтаагаад дүүгийндээ, найзийндаа, очиж тайван унтахыг хүсдэг байсан. Хаана байгаа газар мэдвэл хэдэн цагаар ч хамаагүй хэний ч хамаагүй хаалга нүдэн, гарч ирээд хэрүүл болдог. Энэ хавсралтаар нэг удаагийн явдлын бичлэг болох манай дүүгийнд шөнийн 2 цагт ирж хаалга бүтэн цаг зогсолтгүй нүдээд байсан болохоор би түүнийг зогсоохоор гарсан нь юм.
2024 онд би үнэхээр залхсан. Би энэ амьдралыг бүтээх гэж зөндөө хичээсэн. Дажгүй залуу гараад ирэнгүүт Танан шууд алга болно. Гайгүй залуутай бааранд таараад шууд дагаад явж байгааг нь манай найзууд надад хэлдэг байсан. Тэгээд нөгөөх нь тоохгүй болохоор над дээр ирээд шантаачлана. Яагаад үгээр нь байдаг байсныг та бүхэн харж байгаа байх. Нийгэм яаж хүлээж авч байгааг. Бас би хайргүйдээ энэ бүхнийг тэвчиж ирээгүй. Надад үлдсэн сайхан дурсамж, мэдрэмж, хамт туулж байсан зүйлсүүд бий. Бид 2т сайхан үеүд бас байсан. Тананд бас сайн талууд зөндөө байдаг. Гудамжинд байгаа биеэ хамгаалах чадваргүй гөлөгнүүдийг гэртээ оруулж асрамжилдаг, маш гоё хоолоотой би дуулаач гэж их гуйдаг байсан, бас надад мэдрүүлсэн нандин мэдрэмжүүдээр хөглөгдөж хийсэн дуунууд ч байгаа. Ийм нөхцөл байдалд орсонд маш их харамсалтай байна.
Хэл аманд орооцолдохыг хүсээгүй, ороогдсон ч тоохгүй байхыг хичээж, гэр бүл зохиогоогүй байсан болохоор би эр хүн бүгдийг даван туулна гэж боддог тул би олон жил дуугүй байж ирсэн. Хэл амын нөгөө тавин хувийг нь өгч дэвэргэж бүр газар авахуулахгүй байхыг оролдож ирсэн. Түүгээрээ ч би олон хэл амыг давж өдий хүрсэн. Би зоволгүй амьдарч үзээгүй болохоор зовлонг би надад өгсөн миний хувь тавилан гэж ойлгон давж ирсэн. Бүх юманд сайн муу үр дагавар байдаг. Одоо би ингээд ялагч болох гэж үүнийг бичээд байгаа юм биш. Би өөрийн үйлдлээрээ бусдын амьдралд сөрөг үр дагавар битгий үүсээсэй гэсэн үүднээс маш их олон жил өөр дээрээ гал авлаа. Би залуу ч байсан, хүчтэй ч байсан. Ганц бие ч байсан. Одоо би зүгээр л ядарч байна. Дээрээс нь би гэр бүлтэй болсон. Энэ асуудал гэр бүлийн хүнд маань ямар хүндээр тусч байгааг би харж байна. Би дахиж чадахгүй нь.
Бидний холбоо хэзээ ч тасраагүй үргэлж надаас мөнгө нэхэж байсан. 2026 оны 7 дугаар сарын 12 хүртэл хугацаанд миний бие О.Тананы шаардсан мөнгийг тухай бүр шилжүүлж ирсэн. Үүнд сургалтын төлбөр, өдөр тутмын хэрэглээ, согтууруулах ундааны зардал, мөн бусад өр төлбөрүүдийг барагдуулсан гүйлгээнүүд багтана. Өнгөрсөн хугацаанд өгсөн нийт мөнгөн дүн, холбогдох баримтууд дансны гүйлгээгээр нотлогдоно.
Өөрийн болон түүний хувийн амьдралыг та бүхнээр шүүлгэхийг үнэхээр хүсээгүй шүү. Хохирогчийн байр суурьнаас ярихыг ч хүсээгүй. Иймээр өөрийгөө бусдад харуулахыг үнэхээр хүсээгүй. Гэхдээ надад тохиолдсон бүхэн ийм л байна. Ойр дотны хүмүүсээсээ уучлал гуйж байна. Миний найзууд болон ах дүү нар түүний энэ бүх үйл явдлуудыг гэрчилж хажуунаас нь харж байсан болно.
Цаашид энэ асуудлаар олон нийтэд дахин тайлбар хийхийг үнэхээр хүсэхгүй байна. Холбогдох байгууллагын шийдвэрийг хүндэтгэн хүлээн авах болно.
Хүндэтгсэн
Г. Энэрэл
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.