Гадаадын тагнуулынхантай хамтарсан хэмээн гурван хүнийг хорилоо
Гадаадын тагнуулын байгууллага, тусгай албатай хамтран ажиллаж байсан манай улсын гурван иргэнийг Тагнуулын ерөнхий газрын холбогдох албаны ажилтнууд илрүүлэн хойшлуулшгүйгээр баривчилж, үйл ажиллагааг нь таслан зогсоожээ.
Бидэнд олдсон мэдээллээр манай улсын харьяат У.Э, Д.Ч, Н.Н нарыг холбогдуулан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хориод буй гэнэ. Үүнийг тус хорих ангийн эх сурвалжууд баталсан юм.
Прокурорын байгууллагынхнаас энэ талаар лавлахад “Энэ сард гурван хүнийг цагдан хорьж шалгаж эхэлсэн. Тэдэнд Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэх заалтын дагуу хэрэг үүсгэн, тагнуулын байгууллагынхан мөрдөн шалгаж байгаа. Мөрдөн байцаалт эхлээд удаагүй учраас, мөн тус байгууллагад харьяалан шалгаж буй хэргүүд нууцад хамаарахаар хуульчилсан тул үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.