Баянзүрх дүүргийн нутаг, Амгалан дахь нэгэн орон сууцын 15 давхрын тагтнаас таван настай хүүхэд унаж амиа алдсан хэрэг энэ сарын 5-нд гарлаа. Аав нь хүүгээ гэрт нь цоожилж үлдээн гарах хооронд ийм харамсалтай явдал болсон байна.
Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ гэрт нь цоожилж үлдээснээс болж амиа алдсан тохиолдлууд удаа дараа гарч буй. Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Жаргалант сумд гэртээ цоожтой үлдсэн бага насны гурван хүүхэд гэр нь шатсаны улмаас амиа алдсан. Дархан-Уул аймагт гурван хүүхэд гэртээ цоожтой үлдээд цахилгаан хүчдэлд цохиулж нас барсан харамсалтай явдлыг хүмүүс мартаагүй.
Тиймээс эцэг эхчүүд, асран хамгаалагчдыг бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлдээхгүй байхыг сэрэмжлүүлье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
5 настай хүүхэд яаж гэртээ ганцаар үлдэх юм бэ.цэцэрлэгт өгч эсвэл ямар нэг хүнд харуулж болоогүй юмуу
Эцэг эхчүүд хүүхэдтэй тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна 5 с 8 бага нас шүү заавал харгалзах хүнтэй үлдээж бай??? Хөөрхий 5 настай болтол нь өсгөчөөд алдана гэдэг маш хэцүү шүү ....