СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-03-16

Дундговь аймаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарлажээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Дундговь аймагт улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд лабораториор батлагдсан нийт 24 тохиолдол, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдэж, хяналтад аваад байна.

Өмнөговь, Дундговь аймгаас ирүүлсэн лабораторийн сорьцуудаас улаанбурхан батлагдсантай холбоотойгоор ХӨСҮТ-өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг ажиллахаар гарсан бол Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг гарсан байна.

Дундговь аймгийн хэмжээнд энэ сарын 15- 28-ны өдрийг дуустал Политехникийн коллеж, сургууль, цэцэрлэг, хүүхдийн сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг хязгаарлаж, хичээл, сургалтыг цахимд шилжүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.