УИХ-ын дарга асан М.Энхболд ТҮГЭС хийж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагадаа УИХ-ын дарга М.Энхболдтой ямар харьцаатай байгаа талаараа ярьсан байна. УИХ-ын дарга асан ТҮГЭС буюу Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байгаа аж. 

Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболд хоёрын харьцааны талаар уншигчид сонирхож байгаа нь лавтай. Иймд ярилцлагын үеэр сэтгүүлч энэ талаар асуужээ. Үүнд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "М.Энхболд дарга бид хоёрын харьцаа хэвийн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа" гэжээ. 

Тодруулж хэлбэл, эрчим хүчний реформын чиглэлээр Булангийн орнуудтай томоохон яриа хэлэлцээ хийж, Шадар сайд Т.Доржханд ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ асуудлыг УИХ-ын дарга М.Энхболд хариуцаж байгаа ба энэхүү ажлын саналыг Ерөнхий сайдын зүгээс тавьжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.