Ачаа тээвэрлэлтийн хэмжээг тохиролцох ээлжит зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

Ачаа тээвэрлэлтийн хэмжээг тохиролцох ээлжит зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
 
Төмөр замын суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох ээлжит зөвлөгөөн зохион байгуулагдлаа. 
e54969c59c204b88815a6f60987e02ee
Зөвлөгөөнд Зам, тээврийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
 
Зөвлөгөөнөөр 2025 оны зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэж, 2027 онд төмөр замын суурь бүтэц хооронд тээвэрлэх ачааны хэмжээ, галт тэрэг, вагон солилцоо, хөдөлгөөн зохион байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. 
 
Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөл компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа, 2027 оны ачаа тээврийн төлөвлөлт, суурь бүтэц хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.