СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-01-22

“Энхтайваны гүүрийг явган хүний замгүй болгож, трамвай явуулна” гэдэг худал мэдээлэл

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 долоо хоногийн өмнө

Өчигдөр буюу 1 дүгээр сарын 21-ний өдөр зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд “Энхтайваны гүүрийг явган хүний замгүй болгож, трамвай явуулна” гэж мэдээлсэн.

Энэ талаар нийслэлийн холбогдох албанаас тодруулахад “Трамвайн эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн автозам, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүртэл байна. . 60 гаруй жилийн өмнө ашиглалтад оруулсан тус гүүрийг хүчитгэх зайлшгүй шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа. Харин тус гүүрний явган хүний замыг хаана гэдэг худал мэдээлэл” гэв.

Ташрамд, трамбайн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зураг боловсруулах ажлыг эхлүүлжээ. Трамбай нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан богино хугацаанд хэрэгжих боломжтой төсөл юм. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй учраас олон улсад ашиглалт ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл болжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.