No brand болон Emart club-"Улаанбаатар түншлэл 2026" олон улсын үзэсгэлэнд оролцоно
“Улаанбаатар Түншлэл 2026” хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн 2026 оны есдүгээр сарын 17–20-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдана. Тус үзэсгэлэнд Имарт нь Emart Club B2B үйлчилгээ болон No Brand-г нэг дор танилцуулан оролцох гэж байна.
1975 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Улаанбаатар Түншлэл” олон улсын үзэсгэлэн энэ жил 50 дахь удаагаа зохион байгуулагдаж, хүнсний салбарын олон улсын төрөлжсөн үзэсгэлэн болон цар хүрээгээ өргөжүүлж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд дотоодын хүнсний үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас гадна БНСУ, Япон, БНХАУ, ОХУ, Беларусь зэрэг орны компаниуд оролцож, хүнс, шингэн хүнс, хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи, сав баглаа боодол болон инновацын шийдлүүдээ танилцуулах юм.
Emart Club нь байгууллага, аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтын хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүн, нийлүүлэлтийн боломж болон хамтын ажиллагааны шийдлүүдээ бизнесийн харилцагчдад танилцуулах бол No Brand нь өдөр тутмын хэрэгцээний чанартай бүтээгдэхүүнийг брэндийн нэр, зар сурталчилгааны үнэ шингээгүй үнээр санал болгодог өөрийн онцлог бүтээгдэхүүнүүдээ үзэсгэлэнгийн зочдод хүргэнэ.
Бизнесийн шинэ боломж, хамтын ажиллагаа болон No Brand-ийн бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл 17 дугаар павильоноор зочлоорой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.