Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг /2026. 09.15/ хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалтын үр дүнг өндрөөр үнэлж, хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Энэ сарын 14-15-нд Улаанбаатар хотноо болсон чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Чуулга уулзалтад ОХУ-ын Засгийн газар, холбооны байгууллагууд, бизнесийн хүрээнийхэн зэрэг 400 орчим төлөөлөгч оролцжээ.

viber image 2026 09 15 13 09 20 322

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн дагуу байгуулагдсан Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан, “Тээврийн холболт, хил орчмын хамтын ажиллагаа: Евразийн коридорыг хөгжүүлэхэд Монгол, Оросын бүс нутгийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт салбар хуралдаан, Монгол, Оросын бүс нутгуудын спортын салбарын хамтын ажиллагааны салбар хуралдаан, Монгол, Оросын хамтын ажиллагааны Үндэсний бизнесийн зөвлөлүүдийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан, мөн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд комиссын XVIII хуралдааныг зохион байгуулжээ.

viber image 2026 09 15 13 09 33 335

Чуулга уулзалтын хүрээнд хүрсэн тохиролцоонууд нь Монгол, Оросын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистик болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтойг талууд онцлов.

Мөн бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэх, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.

viber image 2026 09 15 13 09 29 891

viber image 2026 09 15 13 09 31 301

viber image 2026 09 15 13 09 33 002

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.