Г.Занданшатар: Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй

Г.Занданшатар: Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өчигдөр Ерөнхий сайд асан Г.Занданшатарын тухай “ШШГЕГ-ын харьяа өндөр чанарын нүүрс болон гантиг чулууны ордыг албаны хүмүүс хамтран ашиглахаар хувийн хэвшил, гадаад дотоодын этгээдүүдтэй холбох үүрэг даалгавар өгч байсан. Долоодугаар сард энэ асуудлаар ШШГЕГ-ын дарга А.Намсаманд миний өрөөнд хоёр ч удаа орж ирж "Хувийн компани оруулж Засгийн газарт шийдүүлье" гэхэд нь сайдын зүгээс буруушааж, хөөн гаргаж байсан” хэмээн ярьсан билээ.

Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар тайлбар хийж няцаажээ. Тэрбээр,

-С.Амарсайхан намайг нүүрсний болон боржин чулууны ордыг хууль бусаар хувьдаа завшихыг санаархсан мэтээр мэдэгдсэн байна.

Гэвч үнэн хэрэгтээ би Ерөнхий сайд байхдаа 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум дахь Нүүрстэйн амны нүүрсний уурхай, мөн Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Авдар уулын боржин чулуу боловсруулах улсын үйлдвэрийн үйл ажиллагааг хувьдаа авах сэдлээр зогсоосон байж болзошгүй гэж үзэн, сэргээх боломжийг судлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох байгууллагуудад өгч байсан. Энэ нь тухайн үед хэвлэлийн хуудаснаа гарч байсан гэжээ.

Мөн цааш нь, “Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй. Би баялгийн мафитай тууштай тэмцэж ирсэн.Үүний улмаас улс төрийн хүчтэй шахалт, эсэргүүцэлтэй тулгарч, эцэст нь улс төрийн шийдвэрийн үр дүнд албан тушаалаа өгсөн” гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.