СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн банк БОУАӨЯ-тай тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Төрийн банк болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Төрийн банк нь Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх үндэсний ногоон санхүүжилтийг өргөжүүлэх, тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай бодлогын түвшинд хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийг байгуулсан байна. Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Дэд захирал Ц.Энхмөрөн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ нь Тогтвортой хөгжилд чиглэсэн байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, цаашлаад дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болно гэдгийг талууд онцолж байлаа.

Мөн Төрийн банк нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрийн үйл ажиллагаанаас ялгаруулсан болон санхүүжүүлсэн хүлэмжийн хийг тооцоолон бууруулах, нөөцийн зохистой хэрэглээг дэмжих, ажилтнуудын дунд автомашингүй өдөр аяныг санаачлан хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ.

Итгэл төгс Ногоон ирээдүй

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.