СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-28

🔴Ч.Лодойсамбуу: Дарга нар "Иргэдийг яаж машинаас нь салгах вэ" гэдэг механик бүтэлгүй аргууд санаачилж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд түгжрэлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Сарын өмнө Хотын дарга Х.Нямбаатар руу өмнөх дутуу зам засвар, бордюртой холбоотой бүх тендер, оролцогч компани, төсөвт өртгийн мэдээллээ явуулах хүсэлт өгсөн. Одоо хүртэл ирээгүй байгаа. Энэ бол татвар олон нийтийн мөнгө. Хэрхэн захиран зарцуулж байгаа вэ гэдгийг гишүүд нь мэдэх эрх үүрэг нь байна.

Нийслэлийн Засаг дарга нар түгжрэлийн шалтгааныг уг үндсээр нь шийдье гэж ердөө бодохгүй байна. түгжрэлийг сааруулах бодитой тооцоо судалгаатай урт хугацааны шийдэл санал болгохгүй байна.

Хувийн машиныг хэрэглэхгүй байхаас өөр сонголтыг олон нийтэд өгөхгүй байгаа. Ард иргэдээ машин унах боломжгүй болгоё гэдэг чинь төрөөс авдаг арга хэмжээ биш. Тусдаа НЗДТГ гэдэг төр ерөнхийлөгчтэй болчихоод хэцүү байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.