СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-23

Америкаас УИХ-ын зарим гишүүн рүү ярьж “С.Зоригийг хөнөөсөн хэргийг зогсоох талаар анхаараач” гэжээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 долоо хоногийн өмнө

Одоогоос 26 жилийн өмнөх аравдугаар сарын 2-ны үдэш УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрч, захиалагч гүйцэтгэгч нь ил болоход ойртсон бололтой. Эх сурвалжуудын мэдээлэл, холбогдох хүмүүсийн үйл хөдлөл үүнийг илэрхийлж байна.

Ямартай ч 2017 онд “С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг шүүхээр эцэслэн шийтгэлээ” гээд байсан нь улс төрийн шоу болж таарсан. Тэр үед энэ хэргээр ялын дээд хэмжээ хүртэл шийтгүүлж байсан хоёр иргэний хохирлыг барагдуулах тухай өнөөдөр яригдаж байна. Ер нь яг энэ хэргийг тойрсон хүний эрх, эрүүдэн шүүсэн асуудлаар УИХ, Засгийн газраас ажлын хэсгүүд байгуулагдсан. Тэд олон улсын байгууллагуудтай мэдээлэл солилцож, хамтран ажиллаад эхэлжээ.

Үүнтэй зэрэгцээд хууль хяналтынхан, ялангуяа мөрдөх байгууллагынхан С.Зоригийг хөнөөсөн этгээд, уг хэргийн захиалагчийг илрүүлэхээр идэвхийлэн ажиллаж байна. Үндсэндээ сүүлийн гурван жилд хийсэн мөрдөн шалгах ажиллагаа нь ахицтай, амжилттай болжээ.

Тийм учраас хууль хяналтынхан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг өнгөрсөн хавраас задалж эхэлсэн бололтой.

Тавдугаар сард цагдаагийнхан “Эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад хутгалуулж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ийнхүү анх удаа ДНХ мэдээлэл шинээр тогтоогдож байгаа юм. Энэхүү ДНХ мэдээлэл нь урьд өмнө С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бусад хүний ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Өөрөөр хэлбэл, ДНХ мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдээлсэн.

Тэгвэл дээрх шинжилгээнд оруулсан үснээс гадна 1998 оны аравдугаар сарын 3-нд хэргийн газраас, талийгаачийн хувцаснаас авсан гэдэг мэдээлэл бас яригддаг. Улмаар тухайн үед хэргийн газарт байсан асаагуур, үдээс, даавуу, хувцас, сүх, нүдний шил зэрэг дээрээс олдсон ДНХ мэдээллүүдийг Монголд шинжилсэн гэх мэдээлэл бас бий.

Тэдгээрийн заримаас олдсон ДНХ мэдээллийн эзнийг сар гаруйн өмнөөс Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Энэ зарим хүнийг ихэд сандаргаж буй ажээ.

Тухайлбал, эх орноосоо дайжиж яваад Америкт амьдрах болсон Монголын экс дарга бий. Тэрээр өнгөрсөн сард дээрх эрэн сурвалжлах ажиллагаа эхлэхэд л “хөдөлгөөн”-д орж, наашаа цаашаа холбогдож эхэлсэн байдаг. Саяхан УИХ-ын зарим гишүүн рүү ярьж “С.Зоригийг хөнөөсөн хэргийг зогсоох талаар анхаараач” гэжээ. Ийм чиглэл авсан нэр бүхий гишүүд удахгүй С.Зоригийг хөнөөсөн хэргийг яриад гарч ирэх бололтой.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 205 (7449)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (31)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Монголын шүүх цагдаагийнхан чадваргүй дээ илрүүлж чадахгүй бна гэж итгэхгүй байна, илэрүүлчихсэн түүнийг ард түмэн ч мэддэг байх. Харин бүгд амиа бодсон хулчгар, удирдлагынхаа дарамтаас айдаг.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Гэрээс олдсон малгайн ээззэн бол тодорхой. Харин бусад хувцас энэ тэрдээрхи гарын хээ үсийг монгол шалгаад тогтоох чадваргүй гэдгийг лл олон он жил харлаа.ичмээр дамшгууд..... Жинхэнэ алуурчин ххэн бэ.....

Жодов
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ашгүй нэг үнэн мөнөөр илэрч монголын ард түмний сэтгэлийг багач атугай горьдлогыг тайлах юм байналдаа аль дээр л энэ ажиллагаагаа явуулж бгүй өчнөөн амьтныг хэлмэгдүүлж яах гэсэн юм бол.үйлийн үр хаалга андуурдагүйээ гэж

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Илрүүлж чадахгүй бна гэдэг худлай Нууж бгаань үнэн Улс ороныхоо нэр төрийг бодож илрүүлж эзэнийг нь тогтоох нь зөв Бас батхүү агсаны алуурчинь г ол

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

За муу дутуу нугаламт баригдаад ирэх нь ойртож байгаам байнадаа .Энэ муугаас өөр хэн байдын Салга саарал бас зүрх нь өмаараа гарах гээд сууж байгаа байх даа

Арл
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Монголын Цагдаа ,хууль хү,нийхэн өндөр ур чадвартай .Хэргийг илрүүлчихсэн л баыгаа, одоо харин хүчээ авч баГаа нь сайн хэрэг. Энэ маш чухал хэрэг шүү,хэрэг хуучирдаггүй гэдэг байхаа, ялангуяа хүний амь бүрэлгэсэн хэрэг

Бүрээ
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хэн сандраад байгааг бичээч.Элбэгдорж гээд Нэг их бөөрөнхийлсэн сайт.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ хэрэг ГОКтой холбоотой байхдаа...тэр үеийн шахааны шаахайнууд захиалагч зохион байгуулагч байх эсэхийг....

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Жинхэнэ алуурчин нь Булганг шоронд суулгадаг хүн мөн бат үүл

зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Захиалагч Ш.Отгонбилэг хаацайлагч нь сахалтай банди .....Гүйцэтгэгчид нөгөө 3 л даа..

кови
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

тэр мөрөн элбэгдорж батүүл нар энэ хэргииг замхаруулсандаа

Лантуубат
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Шал худлаа уйддиймуу яадийн дэмий балай галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичих юм даа

СЭДЭД
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Илрээсэйдээ.Төмөрочирын хэрэг дараа нь илрэх байх бүгдийг нь илрүүлмээр байгаа юм....тэгвэл ахиж ийм муухай хэрэг гарахгүй байх....

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Оньсого таалгаж байгаа юм шиг нэр усгүй таавар бичих юм.

Erdene
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Eba hushuunuus sunsee zailtal aisan vairtai heden tsetseg holoos ner tudii zutguulj bna...huuramch mobsh...

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Eba aluurchin ...

зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Элбэгдорж яагаад энэ хэргийн мөрдлөгийг зогсоогооч гэв. Илэрчих гээд амь тавих гэж байна да . Ард түмэн үнэн мөнийг л хүсч байгаа.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Өлөн хулгайч элбэгдоржийн зурагийг эь тавиад бичиж байхыг бодвол элбэгдорж захиалсан гэж чиглүүлж байгаа гэж ойлгогдож байна. Энэ хэргийг нэг мөр болгож дуусгах гээд зүтгээд байсаныг бодохоор тэгж хардах үндэстэй байж болно

Ч Чулуунханд
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ийм баримт байгаа л бол Эцэг хуульд сөгдөн мөргөх учиртай хэн ч хуулийн дагуу шалгуулах Энэ хэрэг шийдэгдэж чадвал Монгол улсаас хэнч эмээж амьдрана Одооч хуульгүй орон шиг байнадаа Хурдан цаг алдахгүй шийдмээр байна шүү?

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Тийм бололтой ийм бололтой гэсэн оньсого таавар явуулж байгаа юм шиг ийм учир битүүлэг хачин үнэн худал нь мэдэгдэхгүй хөгийн яриа ард түмний дунд талцуулах нийтлэл битгий хийж бай яг таг болсон нийтлэл гаргаж байх хэрэгтэй байна шүү

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

medeej ebee shuu dee

Tsetsegmaa Lkhaasuren
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Элбэгдорж,Бат -Үүл 2 р баттайдоо

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

За бараг л шууд нэрлэчихсэн юм бишүү. Үнэн зөвөөр шийдээсэй дээ.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Нэг гэрийн эхнэр, нөхөр хоёр Зоригийг хөнөөсөн гэдэг. Тэднийг харсан гэрч одоо ч амьд шүү. Алуурчид АНУ-д амьдардаг, тэдэн дээр Элбэгдорж 2007 онд очиж хамт амьдарч байсан гэдэг яриа байдаг юм.

Содон
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

МАН-ын хэлмэгдүүлэлт болон ээлжит попролт явагдах гэж байна даа

Horloo
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Odoo zarlaj muharlaachee..

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Бас ямар жүжиг вэ

Энхээ
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

юү ч бичээд байгаа юм? Тэнэг балай хүний хачин юмыг уншаад л сууж баых. Мөрдөх жиллагааг зогсоож өгөч гэж өөр шиг нь дебил амьтан л бичих бахдаа хөөрхий чааваас

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

АН ардчиллын өмнө гавьяа байгуулж алуурчингаа гаргаж өгөх цаг болжээ. АН дөнгөнөөсөө салах цаг болсон ч бж магадгүй.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Сонгогч : манай түшээ. нар сандал суудалын төлөө нэг нэгнээ хөнөөж бх ч гэж дээ хэн ч бсан туг ч барина тугал ч хариулна энийг боддогүй хоосон толгойнууд зөвхөн өнөө маргаашийн шуналтангууд юм даа хэзээ үхнэ гэж энэ их хөрөнгө цуглуулж нэг нэгнээ шулж мөнгө цуглуулаад байгаам болоо 200 насалах гээд бгаам уу

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ман намын дотор л бгаа даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.