Хар салхины улмаас 100 тэрбум ам.долларын хохирол учирчээ

АНУ-ын Флорида мужийг дайран өнгөрсөн хар салхины улмаас 20 гаруй хүн амь насаа алдсан ба 100 тэрбум ам.долларын хохирол учруулжээ.

Өнгөрсөн лхагва гарагт Милтон нэртэй хар салхи АНУ-ын Флорида мужийг дайран өнгөрч 20 гаруй хүн амь насаа алдаж, 3 сая оршин суугч тог цахилгаангүй болсон нь мянган жилд нэг тохиолдох үзэгдэл ба хамгийн хүчтэй хар салхины 4 түвшний шуурга шуурчээ.

Ундны усны 30 гаруй шугам хоолой эвдэрсэн ба нийт хохиролын хэмжээг урьдчилсан байдлаар 100 тэрбум ам.долларын хохирол учруулсан байгаа талаар мэдээлжээ. Эрэн хайх, аврах ажиллагаанд 6500 алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

462697611 963427955812431 5771268842573846924 n

462806341 963427929145767 8345857250331895182 n

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.