Скай Хайпермаркет ХХК 15 мянган мод тарих төсөл эхлүүлжээ
Скай Хайпермаркет ХХК нь цөлжилтийн улмаас сүйдсэн ойн нөөцийг сэргээх, нүүрстөрөгчийн хийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор ‘‘Future Forest’’ төслийн баг, Солонгосын ‘‘Имарт Инк’’ компанитай хамтран 5 жилийн хугацаанд 8.5 га газарт 15,000 мод тарих төслийг эхлүүлжээ.
Тус төслийн хүрээнд ‘‘Future Forest’’ төслийн багийн 4 ажилтан, Имартын 40 ажилтан, Солонгосын Имарт Инк компанийн 6 ажилтан сайн дураараа оролцож Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 200 мод тарьжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.