?О.Номинчимэг: УИХ-аас С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа

УИХ-аас С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хяналт тавих ажлын хэсгийг байгуулжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг: 

-Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийн явцын талаар жил бүр хүний эрхийн хороонд тайлагнадаг. УИХ 2014 оноос эхлэн уг асуудалд анхаарч ажиллаж байна. УИХ-ын даргын захирамжаар энэ хэрэгт холбоотой эрүүдэн шүүгдэж, хүний эрх нь зөрчигдсөн хүмүүсийн эрхийг хэрхэн сэргээж, хохирлыг хэрхэн барагдуулж байгаа үйл явцтай танилцаад шаардлагатай бол санал дүгнэлтийг гаргаж УИХ-д танилцуулах ажлын хэсэг гарсан. Уг ажлын хэсгийг би ахалж, хүний эрхийн дэд хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажиллана. ХЭҮК, ОУ-ын парламентын холбоотой хамтарч ажиллах болно гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.