СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-24

🔴LIVE:Н.Номтойбаяр: Төрийн гадаад бодлого, банк санхүү, улсын эрх ашгийг хөндсөн асуудалд хэм хэмжээгээ тохируулж ажиллана

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа нар төсвийн хууль болон орон нутгийн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр

-УИХ-ын анхдугаар чуулган удахгүй эхлэх гэж байна. Манай Цаашдаа ирэх дөрвөн жилд иргэд, хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор сөрөг хүчнийхээ ажлыг хийнэ. Түүнчлэн Засгийн газраас дэвшүүлсэн ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт хяналт тавина. Мөн зөв оновчтой шийдлүүдийг санал болгоно. Ингэж ажиллахын тулд хэд хэдэн суурь зарчмыг баримтална.

Улс төрийн акц үйл ажиллагаанаас үүдэлтэй нийгэм эдийн засагт үүсэж болох хор хохирлыг тооцохгүйгээр бид ямар ч попролт хийхгүй. Мэргэжилтнүүдийнхээ өгсөн зөвлөмжийн дагуу аливаа үйл явдалд хандана. Гадаад харилцаа, түүнтэй холбоотой төр нийгмийн тогтвортой байдал, банк санхүүгийн тогтвортой байдал нэн чухал. Эдгээр чиглэлүүд дээр хэм хэмжээгээ тохируулж ажиллана.

Үндэсний эвсэл төрийн өмчит үйлдвэрийн газруудын цаашдын хэтийн ирээдүйн талаарх төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг удахгүй санаачилна. 

Хоёрдугаарт, Улсын төсвөөс нийт 300 мянган төрийн нийт албан хаагчид цалин авч байна. Үүний цаана маш их үргүй урсгал зардал гардаг. Үр дүнд нь эдийн засгаа тэлэх, макро эдийн засгийн олон өнгөт суурь тогтолцоог бий болгох боломж байдаггүй. Үүнтэй уялдуулаад 2025 оны төсөв орж ирсэн. УИХ-ын гишүүдэд тараагдсан. Бид баримталж байгаа зарчмынхаа хүрээнд мэргэжлийн аудиторуудтай хамтарч 2025 оны төсөвт дүгнэлт хийхээр ажиллаж байна. Засгийн газар зарлагаа нэмэгдүүлэх тусам төгрөгийн ханш муудаж, инфляц өсдөг. Иргэдийн худалдан авах чадвар мууддаг. Үүнийгээ татвар, шимтгэл, хураамж нэмэх байдлаар нөхдөг.

Та бүхэн эрх баригч намуудын мэдээллийг мэдэж байгаа. Гадаадаас мөнгө, бонд босгох асуудлыг л яриад байна. Эдийн засгаа хэрхэн тэлэх, иргэдийнхээ худалдан авах чадварыг яаж дээшлүүлэх вэ, ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх вэ зэрэг эдийн засгийн суурь асуудлаа огт ярихгүй байна.


“Үндэсний Эвсэл”-ийн зүгээс НИТХ-ын сонгуульд 26 нэр дэвшигчийг Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд нэр дэвшүүлээд байна.

. Аль болох төр цомхон, төрийн үйл ажиллагаа хувийн хэвшилтэйгээ өрсөлддөггүй, аж ахуй нэгжүүдийг үйл ажиллагаа явуулахад нь таатай орчин бүрдүүлэх ёстой гэсэн үндсэн зорилтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. 

Улс төрийн намууд гамшгийн хэмжээнд ирсэн хотын асуудалдаа гар нийлж ажиллах хэрэгтэй. Мэдээж зарчмын асуудал гарч ирнэ. Гэхдээ суурь асуудлаа шийдэх зүйл дээр нэгдэж нэгдээд ажиллах шаардлага зүй ёсоор тулгараад байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bumbadari
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Atack on titan iin s2 iin ygad uzej bolku bgannbolo

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.