- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Боловсролын сайд П.Наранбаяр 45 хоногийн сургалтаар багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталж, уг асуудлаараа хэвлэлийн хурал өчигдөр хийсэн. Мэдээлэл хийх үеэр түүний энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, Үнэн ба зөв намын дарга асан А.Отгонбаатар Боловсролын сайд руу өндөг шийдэж, энэ нь олон нийтийн анхаарлын төвд ороод байна.
Улмаар А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярыг мэтгэлцээнд дууджээ.
Үнэн ба зөв намын дарга асан А.Отгонбаатар:
-Гадаадад дээд боловсрол эзэмшсэн хүн Монгол Улсад ирээд сая 500 мянган төгрөгийн цалингаар хэзээ ч багшлахгүй. 2.7 голч оноо гэхээр 60 үнэлгээтэй хүн салбартаа гологдоод ажилд орох боломжгүй. Ийм хүнд багшлах эрхийн гэрчилгээ олгох гэж байна.
Цалин бага учраас багшлах боловсон хүчин дутагдаад байна. Багш нарын цалинг нэмэх асуудалд анхаарах ёстой атал 45 хоногийн сургалтаар багш бэлтгэх шийдвэр гаргаж байна. МАН-аас гуйж сайд болсон учраас багш нарын цалинг нэмэх асуудалд дугарч чадахгүй. Салбартаа хайргүй суудалдаа хайртай учир эрх баригчдын нүдэнд асуудлыг аргацааж, шийдэж буй мэт харагдаж байна.
Боловсролын сайдтай уг асуудлаар уулзах гэсэн ч надтай уулзаагүй. Ийм буруу шийдвэрийг оюутнууд эсэргүүцээд гараад ирдэг байсан бол би өндөг шидэхгүй. Нийгэм нь өөрөө аймхай учир би иргэн хүнийхээ хувьд арга хэмжээ авсан. Цаашдаа ч буруу шийдвэр гаргаад байвал өндөг байтугай шиднэ гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.