Нярай хүүхдээ хаясан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллагаас эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Б.П нь хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж нярай хүүхдээ хаясан хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Сүхбаатар аймгийн прокурорын газраас иргэн Н.О, З.Ө, Н.О нар нь тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Ц.Э нь цахим хэрэгсэл ашиглан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авч, олон нийтийн сүлжээнд тараахаар сүрдүүлж, эд хөрөнгө шилжүүлэн авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 2.1 /Хувь хүний нууцад халдах/, 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.