СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-09-06

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүдийн хамтаар өнөөдөр /2024.09.06/ Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлого, түүний хэрэгжилт, эдийн засгийн төлөв байдлын талаар мэдээлэл өгөв.

Монголбанк 2024-2026 онд инфляцыг +/-2 нэгж хувийн интервалтай, 6 орчим хувьд тогтворжуулахаар тусгасан бөгөөд инфляц долдугаар сарын эцсийн байдлаар 5.5 хувьд хүрч, эдийн засгийн өсөлт тогтворжихын хэрээр мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зай үүсэж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр онцоллоо. Тэрбээр үргэлжлүүлэн “ Валютын нөөц нэмэгдэхийн хэрээр төгрөгийн ханш тогтворжиж, оны эхнээс ам.долларын эсрэг 0.87 хувиар чангарлаа. Түүнчлэн валютын нөөц нэмэгдсэнээр Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийн ашиглалтын өрийг төлж, хоёр дахин буурууллаа. Үүнээс орон нутагт 421 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гарч, 4100 иргэн хамрагдсанаар хөдөө орон нутаг дахь ипотекийн зээлийн олголт эрс өссөн” гэв.

Түүнчлэн банкны системийн реформ амжилттай хэрэгжиж, зээлийн чанар сайжирч байгааг онцолж, “Хоршооны гишүүн малчны зээл” хөнгөлөлттэй хүүтэй зээлийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээллийг УИХ-ын дарга болон гишүүдийн төлөөлөлд танилцууллаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр Төв банк хуулиар хүлээсэн төгрөгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх үндсэн үүргээ биелүүлж буйг онцлоод, цаашид банкны салбарын зээлийн хүүг бууруулах асуудлаар Төв банк онцгой анхаарах шаардлагатай гэдгийг дурдав. Мөн хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт ард иргэдэд маш их дарамт учруулж, инфляцын дийлэнх хувийг бүрдүүлж буй тул энэ чиглэлд тал талдаа өргөн хүрээнд, нягт хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг онцолсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.