СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-08-15

Н.Номтойбаяр: Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүй шүүсэн асуудалд ХЭҮК анхаарал хандуулж, дүгнэлт гаргах хэрэгтэй

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 долоо хоногийн өмнө

-Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг өмгөөлөгчгүй явуулсан нь хүний эрх зөрчигдсөн эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Үндсэн хуулиар хэн ч бай, ямар ч шатны шүүхээр өмгөөлөгчтэй орох ёстой. Би өөрөө шүүх хуралд өмгөөлөгчгүй хүчинд автаж орж байсан. Энэ бол хүний эрхийн маш ноцтой зөрчил. Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ энэ асуудал дээр ажиллаж, дүгнэлт гаргах хэрэгтэй.

ХЭҮК-ын хийж байгаа ажил дорвитой харагдахгүй байгаад байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал удахгүй болох байх. Энэ хурлаар нээлттэй, хүний эрхийг хуулийн дагуу хангасан шүүх хурал явагдах байх гэж найдаж байна. Шүүх хурал тэгж явах ёстой. Олны анхааралд орсон энэ асуудал шударга явах болов уу гэж найдаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.