Эрдэнэтолгой орчмын ус зайлуулах шугам хоолойг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шинээр хийхээр боллоо

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо гурван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Шархад буюу Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, авто замд эвдрэл үүсээд буй.

Уг асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт дээрх байршилд ажиллалаа.

66bc8cf41ad23e72dd9a9760

Дээрх авто замын засвар шинэчлэлтийн ажлын тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч компанийг наймдугаар сарын 30-нд шалгаруулна. Тиймээс Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-т авто замын засварын ажил эхлэхээс өмнө хөрсний усыг зайлуулах ажлыг засаг даргын нөөц хөрөнгөөр шуурхай хийх шаардлагатай. Мөн Авто плазагаас Хангай хотхон хүртэлх авто замын инженерийн шугам сүлжээний системийн зураг төслийг гарган дээрх ажилтай уялдуулан ажиллахыг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгосон юм.

66bc8c451ad23e72dd9a975a

Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Баянзүрх дүүргийн 10, 24 дүгээр хороо, Амгалан, Шархад, Эрдэнэтолгой орчмын нийт дөрвөн байршилд булаг ундарсан. Хөрсний усыг шийдэхгүйгээр шинээр газар ухан авто зам хучвал ахин өөр газраас ус ундрах эрсдэлтэй. Уг байршлуудад ус зайлуулах шугам анхнаасаа хийгдээгүй. Иймээс инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдэхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Иймд эхний ээлжид авто замыг иргэд зорчиход саадгүй болгохын тулд хөрсний усыг хүлээж авах шүүрт худгууд хийн, хамгийн ойр байрлах хөрсний усны шугамд холбоно” гэв.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд нийт 61 байршилд авто замын засвар шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар хийж буй. Ингэхдээ ус зайлуулах шугам сүлжээтэй хийж байгааг албаныхан онцолж байлаа. 

66bc8c5f1ad23e72dd9a975b

66bc8c781ad23e72dd9a975d

66bc8c911ad23e72dd9a975f

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.