Бүлэглэн хүний амь хөнөөсөн этгээдүүдийг Өвөрхангай аймгаас баривчилжээ

Бусдын амийг хөнөөж, зугтаасан сэжигтэй этгээдүүдийг цагдаагийн байгууллага шуурхай олж тогтоосон байна. 

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны наймдугаар сарын 2-ны 23:00 цагийн орчимд 39 настай, эрэгтэй “М” нь үл таних хүмүүст зодуулж нас барсан хэрэгт цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Шалгалтаар Д, Г, Б, Ж нарын дөрвөн этгээд уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, Өвөрхангай аймгаас баривчилсан бөгөөд шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.