Э.Дэлгэрмаа чөлөөт бөхийнхний салхийг хагалж барилдана
“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт болон сонгомол барилдаан өнөөдөр эхэлнэ.
Сонгомолын 60, 130 кг бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 68 кг-д дэлхийн шилдгүүд өрсөлдөнө. Манай улсаас эмэгтэйчүүдийн 68 кг-д тэмцээнээ эхлүүлэх нь. Энэ жинд Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа өрсөлдөнө.
Манай бөх эхний даваанд Олимпын хүрэл, дэлхийн аваргын алтан медальт Киргизстаны Мээрим Жаманзароватай учраа таарав. Ялбал Япон, Венесуэлийн бөхчүүдийн ялсантай барилдана. Киргизын бөх Токио-2020 олимпын наадамд манай бөх С.Батцэцэгийг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялж байв.
Э.Дэлгэрмаадаа амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.