Хохирогчийн эгч: Баянгол дүүргийн нэр бүхий төлөөлөгчид мэдүүлэг авах нэрээр дүүг минь зодож, эрүүдэн тамласан

461-р ангид хоригдож байгаад энэ сарын 22-нд Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт хүргэгдэн ирээд өчигдөр  нас барсан 21 настай иргэн О-гийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.

Хохирогчийн эгч:

-Миний дүүг гэмт хэрэгтэн мэтээр ярьж, бичиж байна. Гэтэл гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байсан. Холбогдсон гэмт хэрэг нь гадуур шалгах боломжтой хөнгөн гэмт хэрэг байсан. Тиймээс бид холбогдох байгууллагуудад хүсэлт тавьсан. Гэтэл гадуур шалгах боломжтой гэсэн шүүхийн шийдвэр гарахаас нэг цагийн өмнө миний дүү өнгөрсөн.

Нэгдүгээр сарын 23-нд холбогдсон гэмт хэрэгтээ оролцоогүй.

Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн найман төлөөлөгч байсан. АТГ найман албан хаагчаас зургааг нь тогтоосон хоёрыг нь таниулах шаардлагатай байна гээд дуудахад мэдүүлэг өгөх гээд явж байхад нь АТГ-ын үүднээс БГД-ийн хоёр цагдаа барьж яваад Чингэлтэй рүү шилжүүлсэн. Ингээд Чингэлтэйгээс 461 рүү баривчилсан.

Долоодугаар сарын 11-ээс биеийн байдал нь муудаад 461 дүгээр ангийн эмч нарт хэлж эмнэлэгт хэвтсэн гэсэн. Үүнийг прокурор, байцаагчид нь мэдэгдсэн гэж байгаа боловч мэдээгүй байсан.

Тиймээс бид нар 461, Цагдаагийн ерөнхий газар, хууль шатны бүх байгууллагынханд гомдолтой байна. Баянгол дүүргийн эрүүгийн төлөөлөгчдийг нарыг АТГ-т өгснөөс болж миний дүү ийм байдалд орсон.

Бид хамгийн сүүлд дүүгээ долоодугаар сарын 8-нд очиж эргэсэн. Урьдчилсан байдлаар нас барсан шалтгаан нь амьсгалын ачаалалтай хам шинж гэсэн дүгнэлт гарсан. Ар гэр рүү нь 21-ний орой 17.00 цагийн үед гуравдугаар эмнэлгээс мэдэгдсэн. Бид цаашдаа бүх газар гомдол гаргана гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.