Нийтлэлч Баабар: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц мэдээлэл олж авсан гэж яллаж болохгүй

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял оноосон. Үүнтэй холбоотойгоор нийтлэлч Б.Батбаяр /Баабар/ байр сууриа илэрхийлэв.

Нийтлэлч Батбаяр:

-Татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт тодорхой ял өгч болох л байх. Т Мэдээллийг үүрэг хүлээгээгүй хүн хулгайлсан дээрэмдсэн бол мэдээлэл олж авснаас биш хулгай дээрмийнхээ хэргээр эрүүгийн ял хүлээх ёстой.

Илт худал мэдээлэл тараасан гэдгээр ял байж болохгүй. Мэдээллээс болж хэн хэрхэн яаж хохирсныг тогтоож хохирлыг барагдуулах л ёстой. Илт худал мэдээлэл тараах явдал бол манай нийгэмд бүхнийг хамарсан нийтлэг үзэгдэл болж байхад бусдад сургамж болох зорилгоор хэн нэгнийг онцлон яллажээ гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.