Баяр наадмыг зохион байгуулах комиссоос допингийн шинжилгээний хариуг танилцуулна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос допингийн шинжилгээний хариуг өнөөдөр олон нийтэд мэдээллэхээр болсон байна.
Үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 32 бөх болон 16 харваачаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага сорьц авч, Герман улсын Дрезден хотын лабораторид шинжлүүлсэн. Шинжилгээний хариу өчигдөр өглөө гарсан ба Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст хүлээлгэн өгсөн юм.
Хэд хэдэн бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.